Сири улсын Хама мужид жагсаал зохион байгуулсан хүмүүс рүү армийнхан гал нээсний улмаас 20 хүн амиа алджээ. ВВС-гийн мэдээлснээр тус улсын Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг АНУ шаардаж байгаа аж. Эрх баригчдыг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан хүмүүсийг хүч хэрэглэн дарсаар байгаа нь хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж байгаа явдал хэмээн ажиглагчид онцолжээ.