Засгийн газры ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуулуудыг хэлэлцэхээр баталжээ.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц
-Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ
-Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга
-Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай
– Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх аж.
Эргэн сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг авч хэлэлцсэн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй 26 асуудлыг авч хэлэлцээд, тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан.