Европчуудын өвөг гэгддэг неандерталь хүний шүд БНХАУ-аас олдсон нь, хүний үүсэл гаралтай холбоотой таамгуудыг бутниргэж, шуугиан тарилаа. Уг олдвороос үүдэж тус улсын өмнөд хэсгийн хүн амын нэг хувь нь неандерталь байж магадгүй хэмээн таамаглах болов.
40000 жилийн өмнө амьдарч байсан хоёр хүний шүд өнөөгийн хүнийхтэй харьцуулбал бараг хоёр дахин том аж. Мөн эдгээр шүднээс олдсон ДНХ нь 2008 онд Сибирээс олдсон эртний хүний хурууныхтай таарч байсан нь дээрх таамгийг бүр ч баталж буй юм. Өмнө нь Азиас неандерталь хүнтэй холбоотой олдвор олдож байгаагүй бөгөөд БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог 1500 орчим хүний ДНХ-г судлахаар болсон байна.
Т.ЖИГҮҮР