“Great Place to Work” хүрээлэнгээс хамгийн шилдэг ажил олгогч 25 компанийг шалгаруулжээ. “Fortune” сэтгүүлд мэдээлснээр ажилчдынхаа нийгмийн асуудалд хамгийн их анхаардаг, залуу боловсон хүчнийг дэмжих бодлогоороо дэлхийд тэргүүлдэг “Microsoft” корпорац уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Компьютер, программ хангамжийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүст бизнесийн зөвлөгөө өгдөг SAS, “NetApp” зэрэг компани удаах байруудыг эзэллээ.
Мөн Их Британийн “Diageo”, Испанийн “Telefonica”, Данийн “Novo Nordisk” компани нь боловсон хүчиндээ анхаарал тавьдаг ажил олгогчдын тоонд багтав. Энэ жагсаалтыг гаргахын тулд “Great Place to Work” хүрээлэнгийнхэн ажилчдын цалин урамшууллын хэмжээ, амралтын хугацаа, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд компанийн зүгээс ямар тусламж үзүүлдэг зэрэг үзүүлэлтийг гол болгожээ.