Улиастай-Алтай чиглэлийн 187км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээр болов. Санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк аж. Албаны хүмүүс өнөөдөр Ганцын даваан дээр ажиллаж Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзаж буй гэнэ. Улиастай-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил энэ жил бүрэн дуусах юм байна. Олон улсын чанартай уг зам цаашдаа хойд хөрш ОХУ-тай хиллэдэг арц суурийн боомттой, урагшаа БНХАУ-тай хиллэдэг Бургастай боомттой холбогдох бөгөөд уг замын дагуух Завхан аймгийн сумдууд аймгийнхаа төв Улиастай сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох нөхцөл бүрдэх юм.