Кыргызэд өнгөрсөн ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайдын үүрэг гүй цэтгэгч Алмазбек Атамбаев ялалт байгуулсан тухай ИТАР-ТАСС мэдээлжээ. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр 1.1 сая иргэн Алмазбек Атамбаевын төлөө саналаа өгсөн аж. Сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд түүнийг ялалт байгуулсанд тооцож, хоёрдугаар шатанд санал хураахгүй байхаар тогтоосон юм. Үүний зэрэгцээ санал хураалтын нэгдсэн дүнг 22 хоногийн дотор гаргана хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Ата-Журт намаас нэр дэвшсэн Камчыбек Ташиев 14.88, Нэгдсэн Кыр гызстан намын нэр дэвшигч Ада хан Мадумаров 14.39 хувийн санал авсан аж. Нийт 16 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд гурван сая гаруй иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн гэнэ.
Сонгуульд ялалт байгуулсан Алмаз бек Атамбаев энэ оны сүүлчээр албан тушаалаа хүлээн авах аж. Тус улсын Төрийн тэргүүний үүргийг гүй цэтгэж буй Роза Отунбаева “Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол арванхоёрдугаар сард болно” хэмээн мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй бай гаагаа илэрхийлжээ. Ата-Журт намаас нэр дэвшсэн Камчибек Ташиев “Санал хураалтын явцад будлиан гарсан. Аль ч нэр дэвшигч эхний шатны санал хураалтад ялалт байгуулах боломжгүй. Тиймээс хоёрдугаар шатны санал хураалт зайлшгүй байх хэрэгтэй” гэсэн аж. Мөн хэд хэдэн нэр дэвшигч Сонгуулийн төв хорооны ажилтнуудыг огцрохыг шаардаж эхэлжээ.