Сирт хотоос холгүй газраас Ливийн удирдагч асан М.Каддафийн цэргүүдийн гарт амиа алдсан 267 хүний цогцсыг олсон байна. Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Ливи дэх төлөөлөгчийн мэдээлснээр тэдний толгой руу нь буудаж хөнөөсөн байжээ. “Цогцсуудыг булахаасаа өмнө зургийг нь авсан бололтой. Тэр зургийг амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд илгээхийг хүссэн ч байж магадгүй” хэмээн тэд мэдэгдсэн аж.
Армийнхны гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргахаа илэрхийлсэн бол Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ.
Х.ОД