Ухаалаг гар утас, хавтсан компьютер зэрэг бараа бүтээгдэхүүнээрээ алдартай “Apple” компани өөрийн нэрийн зурагт үйлдвэрлэх гэнэ. 2013 онд худалдаанд гарах энэ зурагтны эд ангийг захиалж эхэлсэн тухай CNN дамжууллаа. Тус компанийг үндэслэгчдийн нэг Стив Жобс “Хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу өндөр үзүүлэлттэй, нягтаршил сайтай, мэдрэгчтэй дэлгэцтэй, сонгодог дизайн бүхий зурагт үйлдвэрлэхийг хүсэж байна” гэж өөрийн намтартаа бичсэн байжээ. Шинэ загварын зурагт бүтээх төслийг тус компанийн “уран барималч” гэгддэг дизайнер Жефф Робин удирдаж байгаа гэнэ.