Амьддаа төдийгүй нас барсан хойноо ч хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг “Forbes” сэтгүүл танилцуулав. Хоёр дахь жилдээ гаргаж буй энэ жагсаалтыг дуучин Майкл Жексон т э р г ү ү л ж э э . Өнгөрсөн онд түүний цомгууд, “This Is It” киноноос нь олсон орлого нийт 275 сая ам.доллар болсон байна.
Харин дуучин, жүжигчин Элвис Преслигийн цомгууд, тоглолтын бичлэг, кино зэргээс нь түүний төрөл төрөгсөд 55 сая ам.долларын орлого олсноор хоёрдугаарт бичигджээ. Харин Мерилин Монро, Жон Леннон, Жорж Харрисон нар хамгийн их орлого олсон талийгаачдын жагсаалтад удаалав.
Дашрамд хэлэхэд, хамгийн баян талийгаачдын жагсаалтыг “Forbes” сэтгүүл хоёр дахь жилдээ гаргаж байгаа юм.