Йемений эрх баригчид сөрөг хүчнийхний удирдагч, генерал Али Мохсен аль-Ахмартай хэлэлцээр хийсэн тухай “Reuters” мэдээлжээ. Эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохоо амласан байна.
Үүний зэрэгцээ Али Абдулла Салехыг огцруулахыг хүссэн хүмүүс Санагийн төв талбайд жагсаж, армийнхан тэдэн рүү буудсаар байгаа тухай АР дамжуулав. Хамгийн сүүлийн мэдээгээр хоёр хүн армийнхны суманд өртөн нас барж, 40 гаруй хүн шархаджээ.
Хотын төв талбайд майхан барин сууж эрх баригчдыг эсэргүүцэж буй хүмүүсийг генерал Али Мохсен альАхмарын цэргүүд хамгаалж байгаа юм.
Х.Од