Байгалийн янз бүрийн бүс дэх бэлчээрийн ургамлын ургац, дулааны улиралын цаг агаарын төлвийн мэдээн дээр үндэслэн эм хонины жингийн өөрчлөлтийг динамик-статистик загвараар тооцоолж гаргав. Эм хонины жингийн дундаж үзүүлэлтийг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээн дээр тулгуурлан бусад салбаруудыг өмнөх жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс авав. Тооцооноос харахад 2022 оны 10 дугаар сарын сүүлч гэхэд эм хонины жин хаврынхаа жингээс дунджаар 30-40 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.