БШУЯ энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарлаж үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлаас урьдчилан сэргийлэх нийгмийн нөлөөллийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Цаашид сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дарамт дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, нийтээр даган мөрдөх зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүсэж буйг өнгөрсөн долоо хоногт салбарын сайд онцолсон. Улмаар энэ асуудалд онцгойлон анхаарах ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.