“Pink Floyd” рок хамтлагийн тоглолтын нэгэн бэлэг тэмдэг асар том, хийлсэн гахай Лондоны тэнгэрт дахин нислээ. “EMI Music” компани тус хамтлагийн 14 цомгийг дахин хэвлүүлсний баярыг шүтэн бишрэгчид нь ийнхүү тэмдэглэжээ. 1977 онд гаргасан “Animals” цомгийнх нь хавтас дээр байдаг шиг ягаан гахайг хийгээр дүүргэн тэнгэрт нисгэдэг уламжлал 35 жилийн түүхтэй. Дашрамд сонирхуулахад, тус хамтлагийн “The Dark Side of the Moon”, “Wish You Were Here and The Wall” зэрэг цомгийн хит дуунуудыг нь нэгтгэсэн цомог удахгүй худалдаанд гарна.