ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө энэ жил 16 дахь жилдээ зарлан, амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэх гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн60сурагчидсургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор боллоо.
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН БанкСангаас тус хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийнсурагчдын дунд тэтгэлэг зарласан бөгөөдсурагчдын дүнгийн жагсаалт, анги удирдсан багшийн тодорхойлолт, нийгмийн идэвх оролцоо, уралдаан тэмцээн, олимпиадад оролцсон байдал болон “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр” сэдвээр бичсэн эсээ бичлэгт үндэслэн тэтгэлгийн эздийг шалгарууллаа.
ХААН Банк өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 2000гаруй оюутандтэтгэлэг олгож, 2 гаруй тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Эрдэм мэдлэг, идэвх оролдлогоороо манлайлж 2022–2023 оны хичээлийн жилд тэтгэлэгтэй суралцахаар болсон оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Ирээдүйн амьдрал, мэргэжлийн замналынхаа гарааг ийнхүү эхэлж буй нийт оюутнуудадөндөр амжилт хүсье!
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк