Эртний түүхт хот Помпейн нэгэн хана нурсан тухай Италийн хэвлэлүүдэд мэдээлснийг “Reuters” дамжуулав. Олон жилийн турш нар салхинд элэгдсэн хана ширүүн борооны ая даалгүй нурсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Помпей хотын гладиаторуудын ордны хана нурснаас болж Италийн соёлын сайд Сандро Бонди өнгөрсөн гуравдугаар сард ажлаасаа огцорсон билээ. “Эртний түүх, дурсгалыг хамгаалж, харж хандаагүй” хэмээн түүнийг буруутгасан юм. Шинээр томилогдсон сайд Жанкарло Галан Помпейн туурийг сэргээн засварлах, бороо, нар салхинаас хамгаалах ажлыг өрнүүлэхээ амлаад байгаа аж.