Аргентинд өнгөрсөн ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Кристина Фернандес де Киршнер ялалт байгуулж, улиран сонгогдсон тухай “Синьхуа” уламжлав. Орон даяар 86 мянган сонгуулийн хэсэг ажиллаж, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн 65 хувь нь саналаа өгсөн аж.
Урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер 54-57 хувийн санал авсан хэмээн Сонгуулийн төв хорооноос мэдэгджээ. Дашрамд хэлэхэд, Кристина Фернандес де Киршнерийн төр барьсан дөрвөн жилийн хугацаанд Аргентин улс дэлхийн эдийн засгийн хямралыг сөрж, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан билээ.