Боловсрол, шинжлэх ухааны сайд есдүгээр сарын 1 гэхэд нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхийн тулд дараах ажлуудыг хийхээ мэдээлэв. Тодорхой хэлбэл, улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах юм байна. Мөн цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэж, үйл ажиллагаа явуулах аж. Түүнчлэн Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэнчлэн шинэ технологийн гэр цэцэрлэгүүд ажиллаж эхлэх юм байна. Улмаар шаардлага хангасан орон сууцуудын нэгдүгээр давхрыг худалдан авахаас гадна байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагааг олон хэлбэрээр дэмжих гэнэ. Үүнээс гадна нийслэлд хамран сургах тойргийг шинээр зурж, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлснээр хоёр настнууд цэцэрлэггүй үлдэх, сугалаагаар цэцэрлэгт хамруулах зэрэг эрсдэлийг багасгана хэмээн үзэж буй аж.