Дунд сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ масктай орсноос болж хоёр хүүхдийн тархинд цус харваж, нэг нь нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэл үнэн, эсэх талаар БШУЯ-аас дараах тайлбар мэдээллийг өглөө.
Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйтгэгч Л.Буянтогтох дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн амралтын өдрүүдэд сургуулийн удирдлагуудтай холбогдож мэдээллийг тодруулсан. Нэр бүхий сургуулийн зургаадугаар ангийн сурагч бие тамирын хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үеэх бэртэж, гэмтэж эмнэлэгт хүрэгдсэн. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор эцэг, эх нь сургуулийн удирдлагатай уулзаж, хүүхэд гадны нөлөөтэй гэмтсэн, эсэхийг камераар шүүхэд масктай байгаагүй болон гадны нөлөөгүй гэдэг нь харагдсан байна лээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн эмнэлэгт эмчлүүлсэн.
Бие тамирын хичээлд масктай орж байгаад нас барсан тохиолдол байхгүй. Тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Энэ бол биеийн тамирын хичээлтэй холбоогүй. Гуравдугаар сарын 23-аас амны хаалттай хичээл орохгүй болсон.
Тэгэхээр урьдчилсан байдлаар бие тамирын хичээлд масктай холбоогүйгээр тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарсан байх гэх урьдчилсан таамагтай байна" гэж хэлэв.
Нас барсан сурагчийн талаар БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Аравдугаар ангийн сурагч орой гэртээ унтаад өглөө сэрээгүй гэх мэдээллийг ар гэрийнхэн нь бидэнд мэдээлсэн. Тэгэхээр сургуулийн зааланд амны хаалттай хичээлж байсан гэдэг нь худалаа" гэлээ.