“Sotheby’s” дуудлага худалдаагаар ирэх арваннэгдүгээр сард Анри Матисс, Пабло Пикассо, Клод Моне, Альфред Сислей болон Василий Кандинскийн бүтээлүүдийг үнэ хаялцуулахаа албан ёсоор зарлажээ.
Францын алдарт зураач, барималч Анри Матиссийн бүтээсэн хүрэл баримал 20-30 сая ам.доллар, Испанийн зураач Пабло Пикассогийн “Өглөөний серенада” зураг 18-25 сая ам.долларын үнэд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.
Түүнээс гадна Генри Мур, Эдгар Дега, Альберто Жакометти зэрэг уран барималч, зураачдын бүтээлийг үнэ хаялцуулан худалдахаа “Sotheby’s”-ийн төлөөлөгчид мэдэгдлээ.