Дунд сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ масктай орсноос болж хоёр хүүхдийн тархинд цус харваж, нэг нь нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэл нь үнэн, эсэх талаар БШУЯ-аас тодруулахад "Бие тамирын хичээлд масктай орсон нэг хүүхэд, тархиндаа цус харваж нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Иймд өнөөдөр 14:00 цагт БШУЯ-ны гадаа тайлбар мэдээлэл өгнө" гэх хариултыг өгөв.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг 14.00 цагт шууд дамжуулан хүргэх болно.