БШУЯ-наас "Global education" форум зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжилсэн эл форумаар ургийн боловсролоос эхлээд гадаадад сурах боломж хүртэлх бүх түвшний боловсролын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэтгэлцжээ. Тухайлбал, "Олимпиадад бус амьдралд бэлтгэх боловсрол", "Багшийн хөгжил" гэсэн сэдвийн хүрээнд үндсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Зайсан хилл цогцолборт өрнөж буй "Global education" форум өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Багш нар, аав ээжүүд, сурагч оюутнууд та бүхэн эл форум нээлттэй гэнэ. Улмаар эл форумд оролцож, санал бодлоо хэлж, боловсролын хөрөнгө оруулалт, ирээдүйгээ өөрчлөхийн төлөөх хамтралд нэгдэхийг уриалав.