АНУ-д эхэлсэн “Уолл-Стритийг эзэл” хөдөлгөөн бусад хот төдийгүй дэлхийн олон оронд “халдварлав”. Өнгөрсөн ням гаригт Чикагод болсон “Чикагог эзэл” эсэргүүцлийн жагсаалд оролцсон 175 хүнийг цагдаа нар саатуулсан тухай АР мэдээлжээ. Тус хотын Грант-парк цэцэрлэгт хүрээлэнд жагсагчид хоноглохыг завдаж, олон нийтийн хэв журам зөрчсөн тул ийм арга хэмжээ авсан хэмээн хууль сахиулагчид мэдэгдсэн аж. Түүнчлэн бямба гаригийн цуглааны үеэр хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд майхан барьсан гэнэ. Нийгэм дэх тэгш бус байдал, ажилгүйдэл, санхүүгийн хямралыг эсэргүүцсэн тэд дахин жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Х.ОД