Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэрийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тодруулбал, Элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будаа зэргийг татвараас чөлөөлөхөөр болжээ.
УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн. Ингэснээр жижиглэн худалдаалж буй элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоотой байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэв.