Токиогийн их сургуулийн инженерүүд фтор агуулсан нано бүтэц бүхий шинэ төрлийн шүүлтүүр бүтээсэн нь энэ цагийн хамгийн дэвшилт технологид тооцогдох аж. Далайн усыг цэвэршүүлэх зорилгоор өдгөө ашиглаж байгаа нүүрстөрөгчийн нано хоолойноос энэ нь хэдэн мянга дахин хурдан давсгүйжүүлдгээрээ давуу юм байна. “1-2 нанометр диаметр (хүний үсний өргөн нь 100 000 нанометр)-тэй фторын цагариг бүхий бүтцийг ашиглан усыг давсгүйжүүлэх шинэ аргачлалынхаа талаар бид албан ёсоор танилцуулж байна. Усны молекулууд ийм хэмжээний сувгаар дамжин өнгөрөх бол давсных нэвтэрч чадахгүй. Ер нь давсгүйжүүлэхийн тулд дулааны арга хэрэглэдэг байсан. Энэ нь эрчим хүч их шаарддаг. Бидний боловсруулсан технологи мөн л эрчим хүч ашиглана. Гэхдээ фтор агуулсан нано сувгууд нь эрчим хүч маш бага шаарддаг зэрэг олон давуу талтай болохыг туршилтуудаар баталсан. Нүүрстөрөгчийн нано гуурсаар давсгүйжүүлэх үйл явц нь үйлдвэрийн төхөөрөмжөөс 2400 дахин хурдан. Энэ бол гайхамшиг” гэж багийн ахлагч инженер Ёшимицү Ито тайлбарлажээ.