“Монголын инновацын долоо хоног” арга хэмжээ өчигдөр эхэллээ. Дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг “Инновацын долоо хоног” арга хэмжээг манай улс ес дэх жилдээ зохион байгуулж буй нь энэ. Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриатай аж. Үүний хүрээнд энэ сарын 22-ныг дуустал инновацын талаарх ойлголт, мэдээллийг түгээх олон арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Тухайлбал, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг, залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, “Эрдэм” хакатон болох нь. Ташрамд дурдахад, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг дэлхийн инновацын индексээр Монгол Улс 58 дугаар байрт эрэмбэлэгджээ