Үндсэн хуулиа эргэн харж, тогтолцооны өөрчлөлт хийхийг ХҮН-аас шаардаж, иргэдээс гарын үсэг цуглуулан УИХ-ын даргад уламжлаад буй. Уг шаардлагад хариу өгөх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгажээ. Үүний дагуу хариуг өнөөдөр өгөхөө тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат онцолсон байна. Тус шаардлагад сонгуулийн тогтолцоог өөрчлөх, улс төрийн нам байгуулахад нийт сонгогчийн нэг хувийн гарын үсгийг цуглуулсан байх босго өндөр байгаа болон УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг хэд хэдэн зүйлийг тусгасан юм.
Б.УРАН