“General Motors” компани цахилгаан хөдөлгүүрт цоо шинэ загварын машинаа гаргахаар зэхэж байгаа гэнэ. “Chevy Spark” хэмээх уг машиныг 2013 оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Хэлбэр загварын хувьд “Daewoo”-гийн Matiz маркийн машинтай төстэй аж. Харин хүчин чадал, үнэ, хөдөлгүүрийн багтаамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байна. Мөн цахилгаан хөдөлгүүрээс гадна байгальд ээлтэй зарим шинэ технологийг ашиглаж буйгаа тус компанийнхан мэдэгджээ.