НҮБ-ийн санаачилгаар жил бүрийнзургаадугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн байгаль орчны өдөр нь 2022 онд “Цор ганц эх дэлхий” уриан дор зохиогдож буй. Уур амьсгалын ногоон сан, БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл MУИС-тай хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм байна. Бүтээлийг энэ сарын 27-ны 17 цагт хүртэл хүлээж авах гэнэ.
Оролцох хүсэлтэй оюутан, залуус https://bit.ly/adaptmongolia линкээр орж бүртгүүлээрэй.