Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага АНУын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг баривчилж, эрүү үүсгэх хүсэлтийг Канадын талд гаргасан тухай ВВС мэдээлжээ. Тэрбээр халдлага зохион байгуулсан хэргээр байцаагдаж буй хүмүүсийн эрхийг зөрчиж, эрүүдэн шүүүх даалгаврыг Тагнуулын төв газрынханд өгч байсан хэмээн “Amnesty International” үзэж байгаа юм.
“АНУ Жорж Бушид хариуцлага тооцохоос татгалзаж байгаа бол олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд нэгдэж арга хэмжээ авах ёстой. Хэрэв Канадын эрх баригчид түүнийг баривчлахаас татгалзвал НҮБ-аас баталсан Эрүүдэн шүүхийг хориглох конвенцийг зөрчиж байгаа хэрэг ” хэмээн тус бай гууллагынхан мэдэгдлээ. Ерөнхийлөгч асан Жорж Буш энэ сарын 20-нд Канадад болох эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн хоёрдугаар сард хүний эрхийг хамгаалагчид мөн ийм мэдэгдэл хийж, Ж.Буш Швейцарьт хийх айлчлалаа цуцалсан билээ.