Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.11/ болж байна.
Өнөөдөр:
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц,
- Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.