Оростой байгалийн хийн гэрээ хийхдээ эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенко долоон жилийн ял сонслоо. Түүнчлэн аливаа төрийн байгууллага, Засгийн газарт ажиллах түүний эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, “Нафтогаз” компанид учруулсан хохирол 187 сая ам.долларыг нөхөн төлүүлэх болсон нь Украины иргэдийн төдийг үй дэлхий нийтийн анхааралд өртөж, барууны орнууд Ерөнхийлөгч В.Януковичийг буруутгаж эхэллээ. Шүүхийн танхимд байсан гэрчүүдээс эхлээд Ю.Тимошенког дэмжигчид “В.Янукович гутамшиг”, “Украины ардчилал мөхөж байна”, “1937 он эргэж ирлээ” гэхчилэн хашгирч, Киевт эсэргүүцлийн цуглаан болжээ. Цуглааныг тараахаар ирсэн цагдаа нар руу хүмүүс дайрч үймээн дэгдээсэн байна.
Ю.ТИМОШЕНКО ӨӨРӨӨ ҮҮНИЙГ “ХҮССЭН”
Ерөнхий сайд асныг шоронд хорих, тэр тусмаа долоон жилийн ял онооно гэж сөрөг хүчнийхэн бүү хэл, Засгийн газрын зарим гишүүн ч бодоогүй бололтой хэмээн ажиглагчид онцолжээ. Гэхдээ шүүх ийм шийдвэр гаргахад Ю.Тимошенко өөрөө нөлөөлсөн, ингэх шалтгаан байсан гэж үзэх хүн олон байгаа аж. Сөрөг хүчнийхнийг шоронд хорих нь эрх баригчдын нэр хүндийг унагаж, олон улсын анхаарлыг татдаг. Ю.Тимошенко 2001 онд хэдэн сар шоронд хоригдсоны дараа түүний рейтинг өсөж, улстөрчийнх нь карьерт нөлөөлсөн билээ. Ерөнхий сайд асан шүүх хурлын үеэр шүүгч, эрх баригчдыг буруутган, ёс бус авирласан нь үүнтэй холбоотой гэнэ. Түүнээс гадна ОХУ-ын эрх баригчид, тэр дундаа Ерөнхий сайд В.Путин Украины шүүхийн шийдвэрийг эсэрг үүцэн мэдэгдэл хийлээ. Европын холбоо мөн л ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж, Ю.Тимошенког шоронд хорих хугацаанд Украинд “найр тавихгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ю.Тимошенкод долоон жилийн ял оноосон нь В.Януковичийг ганцаардуулж эхэллээ.
В.ЯНУКОВИЧ АЛДААГАА ЗАСАХ УУ
Украины эрх баригчдад мэдээж энэ бүхэн таалагдсанг үй. Тус улсын парламент эдийн засгийн гэмт хэрэг хийсэн хүнд эрүүгийн хариуцлага тооцохоо болих хуулийн төслийг хэлэлцэж байна. Ирэх 2012 оны сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Ю.Тимошенког “зай луулсандаа” В.Януко вич санаа амарч болох ч Европын холбоо, ОХУ-ын байр суу рийг тооцоолсонгүй. “Ю.Тимошен ког хэсэг хугацаагаар шоронд хорих нь гар цаагүй. Гэхдээ нэг их удалгүй В.Янукович түү- нийг “өршөөж” суллана. Ингэснээр Ерөнхийлөгч ард түмний дунд нэр хүндээ өсгөж, мөн алдаагаа засах юм. Сонгуулийг угтсан жүжиг дөнгөж эхэлж байна” хэмээн ажиглагчид онцлов.
Х.ОД