Гималайн нурууны хамгийн өндөр оргил Эверестэд камер суурилуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Далайн төвшнөөс дээш 5675 метр өндөрт байрлуулсан энэ камерын тусламжтайгаар жуулчид, уулчдын аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт зэргийг ажиглах гэнэ.
Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг, хасах 30 хэмийн хүйтэнд ч ажиллах чадвартай, “Wi- Fi” сүлжээгээр мэдээллээ шууд дамжуул даг камерыг “Ev-K2-CNR” судалгааны багийнхан суурилуулжээ.