Египетийн нийслэл Каирт шашин хоорондын мөргөлдөөн дахин гарсны улмаас зургаан хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан тухай АР дамжууллаа. Каир дахь Христийн шашны сүм рүү мусульманчууд дайрч, үймээн дэгдээснийг хүмүүс эсэргүүцсэний улмаас гарсан мөргөлдөөнийг цагдаа нар хүч хэрэглэн дарсан хэмээн эх сурвалжид мэдээлэв. Мөн үймээн дэгдээсэн, олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр 10 гаруй хүнийг баривчилжээ.
“Египетийн төв телевизийн байрны дэргэд эхэлсэн мөргөлдөөн үргэлжилж, Тахрирын талбайд үймээн дэгдэж, олон хүн бэртэж гэмтсэн” гэж Каирын цагдаа нар мэдэгджээ. Христийн шашин шүтдэг египетчүүдийг хавчин хяхаж, тэдний эрх зөрчигдөж байна хэмээн үзэх хүн олон байгаа аж. “Бид тайван жагсаал хийж, эсэрг үүцлээ илэрхийлэхийг хүссэн. Гэтэл лалын шашинтнууд бидэн рүү дайрч эхэлсэн.
Цагдаа нар үймээнийг тараахын тулд нулимс асгаруулагч, бороохой ашиглахаас өөр аргагүйд хүрлээ” гэж жагсагчид ярьсныг “Al-Jazeera” дамжуулжээ. Мөн Александр, Луксор, Эль-Минье хотод ч ийм мөргөлдөөн гарсан тул онц байдал зарлажээ.
Х.ОД