Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна.
Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралаар танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө" гэлээ.