Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад өнгөрсөн сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай махыг кг-ыг нь дунджаар 12 500, үхрийнхийг 14 500 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр хямдарч, хониных нь 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Түүнчлэн хонины цул мах кг нь дунджаар 13 000, үхрийнх нь 16 000 төгрөгийн үнэтэй байсан нь долоо хоногт дунджаар 200 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Өнгөрсөн долоо хоногт монгол төмс кг нь 1400-1500, лууван 3400-3500, байцай 3300-3400 төгрөгийн үнэтэй байжээ. Харин хүрэн манжинг кг-ыг нь 5000, хятад сонгиныг 2800 орчим төгрөгөөр борлуулсан аж. Энэ нь долоо хоногт хүнсний ногооны үнэ 1.6-25.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов.
С.Дулам