Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Mind tech” компани ургамлын тос экспортлохоор болжээ. Тодруулбал, тус компанид үйлдвэрлэсэн распын 800 тонн тосыг БНСУ руу нийлүүлэх гэрээ хийн, бэлтгэлээ хангасан байна. Бүтээгдэхүүнээ энэ сард багтаан нийлүүлэхээр төлөвлөснөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр дурдлаа. “Mind tech” нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 30 000 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус компани сүүлийн 2-3 жилд жил бүр дунджаар 5000 тонн ургамлын тосыг дотоодын зах зээлд борлуулжээ.
Ташрамд дурдахад, манай улс жилд 20 000 орчим тонн ургамлын тос хэрэглэдэг гэсэн албан бус судалгаа бий.