УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, 73.2 хувийн саналаар эцэслэн батлагдлаа.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно.
Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно. Энэ мэт маш олон заалт байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.