Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
• Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
• Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
• Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
• Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.