Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллахаарүнэт зүйл, стратегидээ тусгаад буйХААН Банкэрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсээр байна. Үүний нэг жишээ бол ХААН БанкТЭСО группийн салбар “Милко” ХХК-ийн “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах төсөлд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилтийн 39 тэрбум төгрөгийг ногоон зээлээр олгох юм.
“Зөв аарцны ундаа” үйлдвэрлэдгээр нь“Милко” ХХК-ийгхэрэглэгчид сайн мэднэ. Тэгвэл ХААН Банкнаас олгож буйурт хугацаат ногоон санхүүжилтийн хүрээнд тус компани хог хаягдлыг багасгах, эрчим хүчний хэрэглээг 50гаруй хувиар, хүлэмжийн хийн ялгарлыг 8000 гаруй тонноор бууруулах шинэ тоног төхөөрөмжүүд худалдан авч, ингэснээр үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.Өөрөөр хэлбэл, сүү хуурайшуулах үйлдвэр болон Тетрапак үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилснээр цахилгааны ашиглалт буурч, үйлдвэрийн бүтээмж нэмэгдэхээс гадна нэгж бүтээгдэхүүний зардал багасах аж. Мөн үйлдвэрийн байрыг өргөжүүлснээр баруун бүсийн бэлтгэн нийлүүлэгчдээс сүү татан авах боломжтой болж,“Айсмарк” ХХК-ийн түүхий эдийг бүрэн хангахюм байна.Үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийнхүү сайжруулснаар хүнсний экспортын хэмжээг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “Байгальд ээлтэй эко үйлдвэрлэл бий болох боломж бүрдэж, харилцагчийнхаа бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор ХААН Банк энэхүү санхүүжилтийг олгох болсондоо баяртай байна.ХААН Банк тогтвортой хөгжлөөр түүчээлэх эрхэм зорилтын хүрээнд ногоон буюу тогтвортой санхүүжилтэд анхаарал хандуулан ажиллаж байна.ТЭСО групптэй бид 2003 оноос хамтран ажиллаж ирсэн, манай сайн харилцагч, түнш байгууллага бөгөөд “Милко” ХХК-ийн хэрэгжүүлэх энэхүү төсөл нь ХААН Банкны ногоон зээлд тавигдах шалгууруудыг хангаж, хөндлөнгийн олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийгдсэн төсөл юм. Хог хаягдлын хэмжээг багасгаж, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг бууруулаад зогсохгүй эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх энэхүү төсөлд санхүүжилт олгосноор ХААН Банк нь уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой бизнес, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлж байна гэж үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах, Монголын анхны олон төрөлт хүнсний үйлдвэр болох “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах энэхүү төслийгХААН Банкнийт 60 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний 39 тэрбум төгрөгийг ногоон зээлээр олгож буй нь ногоон санхүүжилтийн хамгийн том төсөл болж байгаагаараа онцлог юм.
Хөгжлийг хурдасгах үйлс төгөлдөр – ХААН Банк