Дэлхийн хамгийн эртний, жил тутмын Бостоны марафон болж өндөрлөлөө. 126 дахь удаагийн тус марафоны шагналын тавцанд голдуу Кенийн гүйгчид гарчээ. Эрэгтэйчүүдийн төрөлд К.Чебет хоёр цаг, зургаан минут 51 секундийн амжилтаар тэргүүлж, анхны түрүүгээ хүртэв. Түүний дараа 2019 оны аварга Л.Чероно, гуравдугаар байрт 2021 оны аварга Б.Кипруто оржээ. Эмэгтэй гүйгчдээс Токиогийн олимпын аварга, 2021 оны Нью-Йоркийн марафоны аварга, Кенийн П.Жепчирчирийг гүйцэх тамирчин байсангүй. Тэрбээр хоёр цаг, 21 минут, нэг секундийн амжилтаар түүхэн дэх гурав дахь шилдэг амжилтыг үзүүлсэн юм. Энэ жилийн Бостоны марафонд АНУ-ын 50 муж, дэлхийн 120 улсын, 18-83 насны 28 мянган гүйгч оролцжээ.