... Өвтгөж шаналгаж байгаа тэр холбоосоосоо ч бид гоо үзэсгэлэн, сайн сайхныг хайсаар байх нь хачирхалтай. Э.Энхзаяа
Бидбүгд дахин давтагдашгүй. Яг одоо өнгөрч буй энэ хором мөчүүд ч адил. Тодорхой цаг хугацаанд мэдэрч буй мэдрэмжүүд, хөвөрч байгаа бодлууд ч эргэж ирэхгүй. Эргэж ирэхгүй, дахин давтагдахгүй урсан буй бүхнийг харин хаа нэгтээ тэмдэглэн үлдээж болох уу? Контемпорари үйлдлийн урлагаас үлдсэн тэмдэглэл-бар бүтээлүүдээрээ уран бүтээлч Э. Энхзаяа энэ асуултад хариулжээ.
Үйлдлийн урлагаар дагнан уран бүтээлээ туурвидаг тэрбээр гурав дахь бие даасан “Quantum Distance” үзэсгэлэндээсүүлийн таван жилийнхээ хугацаанд хийсэн бүтээлүүдээ дэлгэжээ. Урлагийн энэ төрлөөр дагнасан уран бүтээлчид ихэвчлэн өөрийн биеэр утга санаа, бодол, мэдрэмжээ илэрхийлдэг бол Э.Энхзаяагийн бүтээлд хамтрагч оролцдогоороо онцлог.
Өөрөөр хэлбэл, тэрбээр санаагаа үйлдэгч уран бүтээлчдээ илэрхийлэн, хамтран туурвиж,даавуу, цаас, мод зэрэг материал дээрбуулган үлдээжээ. Уран бүтээлчдийн биеийн дахин давтагдашгүй хөдөлгөөн, хэлбэр дүрс, агшин хормуудыгбуулгасан энэ үзэсгэлэнгээс цаг хугацаа, орон зай, хүмүүний сэтгэл хөдлөл болон оюун санааны мөчүүдийг мэдрэхийг хүсвэл ХААН Галерейг зориорой.
“Quantum Distance” үзэсгэлэнг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл олон нийтэд толилуулна.