БНХАУ-ын Шанхай хотын Эрүүл мэндийн албаныхан тус хотод долоон хүн коронавирусийн улмаас нас барсан тухай даваа гарагт мэдэгдсэн. Хязгаарлалт нь зарим оршин суугчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд саад болж байгаа тул тус хотод тогтоосон хөл хориог олон нийтийн эсэргүүцэх нь нэмэгджээ.
Нас барагсад нь 60-101 насныхан бөгөөд тэд хавсарсан хүнд өвчтэй байсан гэнэ. Халдвар авсан хүний тоо цөөрч байгаа ч даваа гарагт Шанхай хотод 20 000 гаруй шинэ тохиолдол илэрчээ. Цар тахлын эсрэг Засгийн газраас авч буй арга хэмжээг олон нийт эсэргүүцэх нь нэмэгдсээр байна. Хятад дахь коронавирусийн нөхцөл байдалд санаа зовсны улмаас ирэх долдугаар сард болох Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар тус улсын оронд Японыг сонгосон нь ч олон нийтийн дургүйцлийг ихэсгэжээ.