2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах" санал гаргалаа.
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд дараах арга хэмжээг авахаар төсөлд тусгажээ. Үүнд:
- Улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжид зарцуулах,
- Хоёр настай хүүхдийн эцэг эх хүүхдээ гэртээ асрахад нь зориулж хувьсах зардлыг олгох,Уулсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх,
- Хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах
- Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн аж ахуй нэгжид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох
- 2023 оноос хойш хэрэгжих дулаан цахилгааны төслүүд борлуулалт эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх
- Мөн орон нутаг дахь шинээр эхлүүлсэн бизнесийн орлого эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх
Ерөнхий сайд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын саналыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.