Японы бага сургуулийн сурагчид 100 гаруй жилийн турш уламжлалт хайрцаг хэлбэртэй цүнх хэрэглэж буй. “Рандосэра” гэдэг эл цүнхийг арьс, эсвэл синтетик материалаар хийдэг аж. Харин одоо тэдгээрийг хийхэд дахин боловсруулсан материал ашиглаж буй бөгөөд эрэлт ихтэй байна. Токиод төвтэй “Ranaos” компанийн үйлдвэрлэж буй сурагчийн үүргэвч нь ойролцоогоор 980 грамм жинтэй бөгөөд арьсаар хийснээс хамаагүй хөнгөн болжээ.
Өнгөрсөн сард худалдаж эхэлснээс хойш захиалга нь өмнөх жил гаргасан загварын сарын дунджаас гурав дахин өссөн байна. Мөн “Ikeda chikyu” компанийн байгальд ээлтэй үүргэвч эрэлттэй байгаа гэнэ. Тус компани хуванцар савыг дахин боловсруулж, арьс шиг бүтэцтэй болгодог аж.