АНУ НАТО-г тэргүүлэн Европт Оросын эсрэг түрэмгий бодлого явуулж байгаа нь мөргөлдөөнийг намжаахад тус болохгүй гэж Хятадын “Global times” сонинд бичжээ.
“Украины мөргөлдөөнийг НАТО-гийн сурталчилгаа болгон Америк ашиглаж байна. Тэгэхдээ тус эвслийн гишүүдийн хамтын аюулгүй байдал нь Оросын эсрэг тэмцэхэд түшиглэх боллоо. Ийм бодлого нь хамтын аюулгүй байдлыг мэдрэмтгий болгож, Европ тивийг эмх замбараагүй байдал руу улам түлхэнэ” гэж уг сонинд бичжээ. Украины хямрал нь зарим талаараа НАТО-г зүүн тийш тэлэх хандлага, Оросыг эсэргүүцэх санаанд үндэслэсэн түрэмгий үг хэллэгээс үүдэлтэй гэнэ. Европт энх тайван, эмх журам тогтоохын тулд Москва руу давшлахаа зогсоож, Украин төвийг сахисан байдлаа хүлээн зөвшөөрөх шаардлагатай аж.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний зорилгыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Найман жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, тэдний хоморголон устгасан хүмүүсийг хамгаалахад оршино” гэв. Үүний тулд тэрбээр Украиныг цэрэггүй, хэт үзэлтэнгүй болгох, Донбасст энгийн иргэдийн эсрэг цуст хэрэг үйлдсэн цэргийн гэмтнүүдийг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна. Батлан хамгаалах яамнаас нь мэдээлснээр Оросын зэвсэгт хүчин зөвхөн Украины цэргийн дэд бүтэц болон цэргүүдэд цохилт өгч байна. Донбассыг чөлөөлөхийг Оросын цэргийн байгууллага гол зорилгоо болгожээ.