ХААН Банк санхүүгийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, найдвартай хүргэхийн зэрэгцээ цар тахлын дараах хүндрэлийг даван туулах, сэргэлтийг бий болгоход нь харилцагчдаа бүх талаар дэмжин хамтдаа өсөж, хөгжье хэмээн уриалж буй билээ. Энэ хүрээнд бизнес эрхлэгч эрхэм харилцагч та бүхэнд богино хугацаат эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд тань зориуланПОС-ын орлого барьцаалсан бизнес дэмжих зээлийгсанал болгож эхэллээ.
ХААН Банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар тогтвортой ашигласан харилцагчдадзээлийн эрхийг богино хугацаанд тогтоон, шаардлага хангаж буй тохиолдолд шууд гэрээ байгуулан олгох боломжтой гэдгээрээ давуу талтай бүтээгдэхүүн юм.Мөн ашиглаагүй зээлийн үлдэгдэлд хүү тооцохгүйгээрээ уг зээл давуу талтай.
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: 1.0 сая - 30.0 сая хүртэл төгрөг
Зээлийн хугацаа: 6 хүртэл сар
Зээлийн хүү /жилийн/: 14.4%, /сарын 1.2%/
Коммитмент хүү: 0%
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
- Үндсэн зээл хүсэгч нь Монгол Улсын иргэн байх
- ХААН Банканд хугацаа хэтэрсэн зээл, өрийн үлдэгдэлгүй байх
- Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар зээл, өрийн үлдэгдэл нь “хэвийн”-ээс бусад ангилалд ангилагдаагүй байх
- Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх
- ХААН Банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар тогтмол ашигласан байх
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Та дээрх материалыг бүрдүүлэн өөрт ойр салбарт хандах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк