Улаанбаатар хотын Налайх дүүргийг Нийслэлийн Агаарын чанарын сайжруулах бүсэд хамруулахтай холбоотой Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын алба, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Таван Толгой Түлш ХХК-ийн төлөөллүүд оролцсон хурал өнөөдөр боллоо.
Хурлаар Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах бэлтгэл ажлын хүрээнд:
- Гэр хорооллын айл өрхүүдэд зуух яндангийн битүүмжлэлийг сайжруулах,
- угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг хийх,
- айл өрхөд угаарын хийн мэдрэгч болон угаарын хийн мэдээлэл дамжуулагчийн хамт суурилуулж, угаарын хийн хяналтын нэгдсэн сүлжээнд холбох,
- сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд байгуулах, түлшний нөөц бүрдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг авч хэлэлцлээ.
Цаашид Налайх дүүргийг Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахтай холбоотой бэлтгэж ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ.