БОАЖ сайд, ОББҮ Хорооны даргын А/16 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний 15 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Орхон аймагт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөлөл , холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлага, ажлын хэсэг хотын төвлөрсөн хогийн цэгийн тэлэлтийг хумих асуудлаар хуралдлаа.
Хог хаягдлын нэгдсэн цэгийн хамрах хүрээг багасгах талаар санал солилцсон бөгөөд энэ хүрээнд
• Хог хаягдлын нэгдсэн зураглал гаргах
• Хур хогийг хумих
• Хур хогийн талбайн хэмжээг тогтоох
• Хогийг аль хэсэгт булах
• Булсан газарт нөхөн сэргээлт хийх зэрэг ажлуудыг төлөвлөж, хэлэлцэж 6 цэгт хэмжилт хийж ажлын зураглал гарган хог хаягдлыг хумих асуудлаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачит Ихт ХХК, Эрдмийн ХХК ниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.