Манай улс энэ оны эхнээс өнгөрсөн сарын 31 хүртэлх хугацаанд 2.52 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн 334 800 тонн зэсийн баяжмал худалдсан нь 2021 оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн дүн болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Түүнчлэн 616 100 тонн төмрийн хүдэр нийлүүлсэн байна. 1-3 дугаар сард Төвбанк 3439 алт худалдан авсан нь өнгөрсөн жилийн нэгдүгээр улирлынхаас 18.2 хувиар ахисан үзүүлэлт болов. Үүнээс гуравдугаар сард 985.6 кг алт худалдан авсны 12.5 кг-ыг Дархан-Уул аймаг дахь хэлтэс, 48.8 кг-ыг нь Баянхонгор дахь салбарт худалдан авчээ. Тус банк нэг грамм алтыг өнгөрсөн сард дунджаар 181 018 төгрөгөөр худалдан авсан нь жилийн хугацаанд 26 000 орчмоор нэмэгдсэн дүн юм.
Бэлтгэсэн: С.ДУЛАМ