Өнгөрсөн амралтын өдрүүдэд хээрийн түймрийн улмаас 25 мянган га газар шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумд малчин О-ын 5 ханатай гэр шатаж, улмаар хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулж, 22:30 цаг гэхэд бүрэн унтраасан байна. Түймэрт 25000 га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Мөн Ховд аймгийн Мянгад сумд өчигдөр хээрийн түймэр гарч, 80 га орчим талбай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 8.8 га, Төв аймгийн Жаргалант 8 га талбай шатсан байна.